Tuesday, January 27, 2009

90-ээд оны шилдэг дуунуудаас... №7

Ирландын алдарт U2 хамтлагийг хөгжмийн түүхэнд хамгийн айконик хамтлаг байсан гэхэд нэг их буруудахгүй биз. 30 гаруй жил оршин тогтнож буй энэ агуу хамтлагийн тухай энд би хэдхэн мөрөнд юу бичив гэж. Ганц хоёр сонссон сонирхолтой юм байвал дурдчихъя.

- Боногийн нэрийг хэд хэдэн удаа Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлсэн гэж ярьдаг. Хэдий албан ёсны биш ч гэсэн дуучин хүний хувьд бас нэгэн гайхалтай үзүүлэлт гэж бодож байна. Тэрээр африкийн тив дэх ядуурал, ДОХ-ын эсрэг олон улсын төрийн бус байгууллагын үүсгэн байгуулж байжээ.

- Paul david Hewson-ы Боно гэдэг хоч нь Bono Vox буюу сайхан хоолой гэсэн латин үгнээс гаралтай аж. Их л зохисон хоч байна даа.

- Их Британий хатан хаан Элизабет II Боног Морьтон хүлэг баатарын (Honorary Knighthood) цолоор шагнасан, харин Элтон Жон шиг Сэр цол аваагүй нь мань эр Ирландын иргэн буюу Их Британид хамаардаггүйтэй холбоотой гэнэ.

Ингээд U2 хамтлагийн One гээд хит болсон дууг нэг дурсаад сонсоорой.

4 comments:

Pearle Deppsu said...

би Beautiful Day дуунд нь дуртай.

тэр үед ч жоохон ч байж. энэ хамтлагын тухай мэдлэг муу.

ах тэгээд шоолдог байлаа шд. манай дүүгийн ганц дуртай хамтлаг нь. даанч энэ цомгоос өөр цомгийг нь мэддэггүй гэж хэхэ

Б.Батзориг said...

тар ч нээрээ арай сүүлийн үеийн дээ байх шүү. би staring at the sun, lemon энэ тэрд илүү дуртай

Anonymous said...

The one hamgiin goy duu ni bi ene duunaas ni busadad ni the one shig durtai bish ug ni ch mash goy.

Б.Батзориг said...

yeh. it's a great song