
Aerosmith үү? Guns N' Roses үү гэж бодоод л байна.
Aerosmith ч сак хамтлаг байсан л даа. Гоё гоё дуунууд зөндөө л байсан. Миний дуртайнууд нь
Alicia Silverstone тоглосон 3 дуу, Dream on, Living on the edge энэ тэр байсан. Гишүүдийн хувьд ч гэсэн Tyler, Perry гээд сонирхолтой этгээдүүдтэй. Манай найзууд энэ Батзоригоос яаж ийм охин яаж гарчихав аа гэж явуулаад байдаг шиг
Steven Tyler-ийн
охин гэхэд тун их царайлаг
бүсгүй байсан чинь одоо ч нэг их үзэгдэхээ больжээ дээ. Бодвол
ээжийгээ дуурайсан юм байлгүй.
Guns N' Roses ч дутахгүй шүү.
Axl, Slash гээд хүнд гарууд November Rain, Don't Cry гээд хит болсон гоё дуунууд гаргаж байсан. Тухайн үед буюу 90 оны эхэн үед маш өндөр амжилт олж байсан Nirvana хамтлагийн алдарт Cobain-тэй Axl муудалцсан гэсэн нэг түүх байдаг. 1992 оны MTV VMA дээр Kurt эхнэр Courtney-гийн хамт Axl-ийг өдөөд байсан юм шиг байгаа юм. Axl дургүй нь хүрээд зодолдоё гэж дайраад л, гэхдээ тэр хоёр арай ч зодолдоогүй гэж сонссон. Уг шоун дээр Нирвана алдарт
Lithium-аа дуулаад дуусч байхдаа хөгжмөө цохиж эвдлээд, Dave Grohl микрофоноор Axl хаана байна? гэж хашгираад, Novoselic хөөрөөд гитараа дээш шидчихсэн чинь гай болж духан дээр нь унаж нам цохиод л, нэг тийм хөгжилтэй юм болж билээ. Axl гэхдээ тэндээс November Rain-ээрээ нэг шагнал авсан санагдаж байна. Хамтлаг нэг хэсэг алга болж байгаад саяхнаас Chinese Democracy гээд шинэ альбом гаргасан гэсэн. Хэр дажгүй юм бүү мэд. За тэгээд дээр дурдсан дуунуудаас алийг нь сонгосныг харахгүй юу доо.
5 comments:
Би саяхан "Chinese Democracy" xудалдаж авсан.
Яахав дээ л...
Axl- н дуу хоолой нь хөгшрөөд ч тэр юмуу жоохон баргилдуу болчихсон.
(гэхдээ надад тэр хоолой нь урьдныхаасаа илүү таалагдсан л даа)
Хамтлаг нь нийлээгүй байж Axl цомогоо Guns'n Roses-ийнх гээд байгаа нь үнэхээр сонин л санагдсан. Paul McCartney Solo гаргаад тэрийгээ The Beatles шинэ цомог гаргалаа гэхгүй биз дээ.
Axl Rose-n album гэсэн бол яaхав гоё болж гэх байсан байx. GNR-нх гэхэд бол яaх аргагүй Slash, Izzi, Duff Steven нар vгvйлэгдэж байна лээ.
Slash baihgui baij guns'n roses gej yaaj helj boldiin bol. bugd l lag hamtlaguud gehdee nirvanag yaaj guitsehev gesen :)
tara: yer ni bol ok album.. haramsaltai ni old time-iin haana ch hurehgui gej oiloo.
zangga: sanal buren niilj baina. medeej nirvana shuu dee
GNR-iin don't cry-g ene jagsaaltand oruulsan ni nadad uneheer taalagdaj bna. Bi november rain orj magadgui gej bodoj bsan um. Ene duund bi hamgiin ikh durtai. GNR -iin duunuud mash goy hoorondoo tustei duunuud barag bdaggui shal uur uuriig setgej chadsan gaihaltai hamtlag. sweet shild o mine geed duund ni bi bas mash ikh durtai. Aerosmith-iin alicia silverstone-iin clipend ni togolson duunuud uneheer goy ter tusmaa cryin. Ene jagsaaltand ene hamtlagaas duu orson boluu gej bodoj bsain um. barag oroogui um shig bna.
anonym: november rain ih sain duu l daa. gehdee arai iluu commercial sanagdaad baidag yum. ene minii bodol baigaan
Post a Comment