Garbage - Tell Me Where It Hurts
Америкийн алтернатив рок хамтлаг Garbage 90-ээд оны дунд үед ид хүчээ авч байсныг санаж байгаа байх. Ер нь тэр жилүүдэд алтернатив, брит поп, инди, панк, гранж стилиүд ид оргилдоо хүрч байсан гээд хэлчихэд худлаа болохгүй байх. Nirvana, Oasis, Radiohead, Cranberries, Green Day, Blur, Garbage, Pulp, Pearl Jam гэх мэт олон хамтлагууд толгой эргэм өндөр амжилтуудад хүрч байсан бол одоо тэдний амжилтанд хүрч байгаа нь их цөөхөн болсон байх шүү. Тэгэхээр хуучнуудынхаа гаргаж байгааг нь л сонсоод байхаас. Ажил, гэр гэсээр байгаад MTV үзэхээ дээр үед больж дээ. Дээр нь MTV ч гэсэн ер нь дуу хөгжим гэхээсээ илүү элдэв реалити шоугаар л дүүрэн болсон шиг байна лээ. Харин Монголд одоо л энэ урсгалууд овоо гарч ирж байна. 90 хэдэн онд ганц Нисванис л байсан санагдана. Одоо харин Lemons, A-Sound, Bulsara, L-Guards, гээд хөөрхөн хамтлагууд гарч ирлээ. Тэр Starfish, Softcore, Pilots ч гэсэн ганц нэг хөөрхөн дуунууд гаргасан байна лээ.Garbage шинэ альбом гаргах сураг гараад л байсан. Shirley Manson элдэв кинонд тоглоод байхаар хойшлоод байх шиг байна. Beautiful Garbage шиг дэмий альбом бүү гаргаасай даа. Bleed Like Me боломжийн байсан, гэхдээ анхны 2-т яаж хүрэх вэ дээ. Харин сүүлд гарсан Greatest Hits дотор их дажгүй шинэ дуу байсан нь Tell Me Where It Hurts байгаа юм. Видеогоо нэлээн хөөрхөн хийсэн байсан. Сэдэв нь Belle de jour гэдэг 1967 онд Catherine Deneuve тоглосон нэг франц киноноос авсан. Киноны гол баатар бүсгүй багын золнүй явдлаас болоод сексийн сонирхлын хувьд комплекстой болсон бөгөөд нөхрөөсөө ханамж авч чадахгүйгээсээ болоод өдрийн цагаар бордельд ажиллаж, сүүлд нь нэг үйлчлүүлэгчдээ дурладаг боловч тэр нь үхдэг ч гэлүү нэг тийм үйл явдалтай юм гэсэн. Shirley Manson хэдий 40 гарсан ч гэсэн их кинки секси харагдаж байна лээ. Өөрөө ч "I love playing a prostitute" гэж хэлсэн байна лээ. Хэхэ.
8 comments:
neeree ter uy ih goy baijde. hicheeleesee ireel MTV deer tavihad zoolttoi alt rock duu yavjiideg baij bilee. odoo bol mekdue yur n ter uyiin duunuudiig guitseh duu dahij garahgue odoonii garch bui uran buteeluud neg l yavtsgui bolood baih shig. ter uy altan uy baijde geeluu
minii hamgiin anh hudaldaj avsan ch maani garbage baij bilee 96 on sanagdaj bna :D saihan album baisan, daraa ni radiohead avch baisan um bna, mtv-iin huid neeree uzehee bilsonoos hoi barag 9 jil bolson bain ashuu,
suuliin ued bas dajgui hamtalguud garaad l bgaa sh dee arctic monkeys, babyshambles, My_Chemical_Romance, yeah yeah yeahs geh met
zangga: yag sanal niilj baina. alternativiin huvid altan ue baisan shuu. gehdee ter ued naiz nohduud maani golduu oor ursgaliin hogjmuud sonsdog baisna bolohoor gantsaaraa l dumbiitlee sonsoj suudag baij bilee.
SE: radiohead ch sak shuu. olon goyo duu gargasan ch gesen nadad creep ni iluu taalagddag heveeree l baigaa. my chemical romance harin neleen dajgui sanagdaj baigaa.
хичээлээсээ ирээд шууд хийдэг ажил нь:
1. Гутлаа тайлах
2. Зурагтаа асаах
3. MTV дээр тавих
4. Гадуур хувцас тайлах гэх мэт ...
байлаа шүү дээ
одоо бол нээрээ л full of reality show
тэр нь хөгжимтэй холбоотой бол яая гэхэв. pimp my ride, room raid энэ тэрийг хөгжмийн гэхэд хэцүү
ene garbage-iin linktei duu goy um bna. yag unendee shirley uneheer tsarai muutai umaa hehe bodvol bieiin busad heseg bolon bgaa bdal ni sexy haragduuldag bh.
Asound, Lemons 2t uneheer durtai shuu. Lemons-iin radio live concertiig sonsson bur bishsersen.
MTV-iih huvid neeree uzeh um u ch bhgui bolson bnleee bodvol yavuulah duu ni tsuuduud bdag bolson umuu daa hehe 90-d ond ikh duu bdag bsan bh.
anonym: buren sanal niilj baina. shirley manson hoorhon bish, style n image ni gol ni sexy bolgodog baih. harin tsarai muutai gej bol helehgui ee.
Post a Comment