Monday, March 2, 2009

Ядуусын хорооллын саятан киноны тухай

Slumdog Millionaire саяхан болсоон Оскараар шилдэг кино болсон төдийгүй, найман шагнал түүчихлээ. Хүн бүр л янз бүрээр хүлээж авч байх шиг байна лээ. Зарим нь утгагүй, уйтгартайг дуудаад л. Зарим нь урлагийн бүтээл болсныг нь гайхаад л. Надад бол мастерпийс биш ч гэсэн боломжийн кино санагдсан шүү. Энэтхэгүүд болохоор өөрсдийг нь нохой гэж доромжиллоо гээд найруулагчийг нь мануухай болгож шатаагаад байсан. Борат ах Казахстаныг будаа болгодгийн хажууд бол энэ юу ч биш байхаа даа.

Харин хамгийн сүүлийн асуулт нэлээд бодолд оруулав. Би хэн саятан болох вэ маягийн асуулт хариулт, танин мэдэхүйн нэвтрүүлгүүдэд маш их дуртай л даа. Хүүхдийн нэвтрүүлэг ч байсан хамаагүй үзээд суучихдаг гэж байгаа. 20 сая рупийн шагналын асуулт буюу хамгийн эцсийн асуулт нь Дюмагийн Шадар гурван цэрэг зохиолоос байна лээ. Энэ хэр их мөнгө вэ гээд хөрвүүлээд үзвэл 384 мянган америк доллар хэрийн юм байна. Бас их мөнгө байна шүү. Гэтэл асуулт нь болохоор шадар гурван цэргийн хоёр нь Атос, Портос бол гурав дахь хэн бэ? Хариултын сонголтууд нь Арамис, Ришилье, Д'Артаньян, Планше. Номыг нь 4 удаа уншсан, киног нь 6 хувилбараар үзсэн хүнд энэ асуулт хэт амархан санагдах нь тодорхой байх. Тэгээд бодоод байсан чинь найруулагч энэ асуултыг их сэргэлэн бодож оруулсан байгаа юм. Маш олон хүн номыг нь уншаагүй, киног нь ялангуяа америкуудын хийсэн тун муухан хувилбаруудыг үзсэн байдаг юм байна. Надад бол оросуудын бас француудын хийсэн нь хамаагүй өөр түвшинд сайн кинонууд шиг санагдаж байсан. Тэгээд киноны хамгийн гол дүр л толгойд илүү хадгалагдана. Артаньян болохоор сүүлд шадар цэрэг болдог болохоор шадар цэрэг гэж хүмүүст тогтоогддог, харин Арамис харьцангуй туслах дүр болохоор тийм ч их анзаарагддаггүй. Ингээд кино театерт үзэж байгаа хүмүүсийн ихэнх нь хариултуудыг уншаад Артаньян хариулт нь гэж итгээд сууж байдаг. Гэтэл манай Жамал болохоор Арамис гээд таамгаараа хариулахаар хүмүүс ӨӨӨӨӨ!!!! буруу хариулчихлаа гэж бодоод л. Тэгсэн чинь зөв байхаар нь бүгд баярлалдаад л.

9 comments:

Anonymous said...

Neeree ter suuliin hariult ikh zevuun, bi bol shadar 3 tsergiig neeh ih sonirhoj bgaagui bagdaa l kinog ni uzej baisan odoo barag martsan gehdee bi shuud l artanyan gedeg neriig ikh sanaad bgaa um shuud l ter hariultiig songoh bsan bh. Gehdee Jamal chini ugaasaa ter hariultiig medej baisan bizdee. unchin bolohoosoo umnu ter nomiig unshij amjsan gej oilgoson shuudee tegeed bagadaa neg halit uursdiiguu ter 3-iin durd oruulaad bgaagui biluu?

Javkhlan said...

neeree dajgui kino baina lee.

Б.Батзориг said...

anonym: ter athos, porthos hoyoriig medej baisan. ted hicheel deeree hotsorch ireed 3 dahi neriig medej avaagui gej oilgoson sht.

javkhlan: tiimee. bolomjiin kino baisan.

Pearle Deppsu said...

бүүүр лаг, гоцорсон урлагын бүтээл лав бишээ. гэхдээ дажгүй шийдэлтэй кино.


минийхээр бол 8 Оскар зулгаахаар лав биш шүү.

шийдэл нь ондоо байсан гэдгээрээ л тэгж шуугиулсан байх.

эхний бүх асуултууд мань хүний амьдал, тухайн орны нийгэм, гудамжны амьдралтай холбоотой байдаг бол хамгийн сүүлийн асуулт нь зүгээр л танин мэдэхүйн асуулт.

бас л бодуулж байгаа юм шүү.

гэхдээ л 8 Оскар лав бишэээ.
Эсвэл би нарийн мэдрэмжээ алдчихсан юм ууу?

эсвэл энэ жил олигтой кинонууд бүтээгдсэнгүй юу мэдэхгүй эээ

Б.Батзориг said...

deppsu: 8 oscar avahaar kino bish ee. sanal niilj baina. gehdee oscar yer ni nudee olj ochdog yum uu? balai titanic 11-iig avsan geheer ineed hureed baidag yum. super commercial kino bolohoor ter baihaa daa. nadad cannes kinog iluu urlag talaas harj chaddag sanagddag. nodnin jil harin ch bolomjiin kinonuud garav bish uu? jishee ni dark knight baina.

Anonymous said...

neeree taasan gej bna shuu wikipediagaas unshlaa. kino heterhii oroi gardagaas bolj nariin zuiliig ni oilgoogui bnsht, unsgeljingiin ulger shig l um boljdeee.

Б.Батзориг said...

aahan

Undraka said...

Дажгүй кино. Үзээд суужийхадаа кино гдийг нь мартчин л байсан.Ойрдоо л ингэж автаж үзээгүй Харин Dark Knight бол ярих ч хэрэггүй бид бүгд сайн киног мэднэ

Debut said...

Yaagaad tiim olon shagnal avsanig ni uneheer oilgoogui.