Thursday, August 27, 2009

Юу болоод өнгөрөв өө?

Хавраас хойш блогдоо салхи оруулсангүй. Уг нь 2, 3 юм бичиж байгаад дутуу хаячихсан байгаа л даа. Удахгүй тавинаа. Энэ хооронд дажгүй сайхан зун болоод өнгөрлөө. Зун нээрээ хөдөөгөөр амарсан. Эхнэр аян замын тэмдэглэл бичсэнээс уншчихвал миний яаж амарсан тодорхой болчих биз. Наадам харин нэг л тийм сэтгэлд хүрэхээ больж дээ. Би ч 90 хэдэн оныхоо бөхчүүдэд дуртай болохоороо одоогийн монгол бөхийг шүүмжилдэг бүлэгт багтана. Тэр үед бөх үзэж суухад урамтай байжээ. Гол нь тэр шодож барьц бариулдаг л монгол бөхийг ганц баллаж байна даа. Надад бол 4, 5 цаг барилдсан ч яахав. Гол нь хэн мундаг нь л давж байвал гэдэг л байна.

Өөр нэг болоод өнгөрсөн зүйл гэхээр Монголын интернет ертөнцийн иргэний дайн Гоожуур, Ажаксмаа 2 талын хооронд болсон явдал байх шив дээ. Манай ажлынхан IT хүмүүс болохоор солонгос савангийн дуурийн фанатууд эхнэрийн урхи үздэг шиг фоллоу ап болцгоосон. Ашгүй нэг намдаж амарч байх шиг байна. Гоожуур тэр блогоо нээвэл нээнэ биз. Харин тэр цомгоо больсон нь дээр биз.

Оюу толгой гэж нэлээн хот топик байна. Гадуур Оюу Толгойгийнхон нэлээн Пи-Ардаад байна, Их хурал ч буулт хийж байх шиг байна. Тэгж байгаад гэрээ байгуулчих биз. Гайгүй л гэрээ байгаасай даа. Би ч тэр нөхцөл энэ тэрийг нь сайн ойлгох биш дээ.

Усайн Болт нээрээ аймаар байна шүү. Супер хүн гэвэл тэр л байна. Бен Жонсон Сөүлд допингдоод 9.79 гүйхэд хүний боломжоос хэтэрсэн зүйл мэт санагдаж байсан. Тэгсэн дэлхийн аварга дээр 9.58 гүйдэг байна. Дээр нь 200м рекордоо бас эвдчихсэн. Гей уг нь 9.71 гээд түүхэнд 3-т орохоор хурдан гүйсэн, гэхдээ л Болтод үнэн дарлуулж байна даа. Асафа ч гайхалтай хурдан мөртлөө барааны газар хоцорч байна. Хуучин дэлхийн хамгийн хурдан хүнээ үзэх гээд Майкл Жонсон, Бейли 2 150м-д гүйж байсан. Болт 150м-д хүртэл хамгийн хурдан гүйсэн байна лээ.

Сая телевизээр BGT 2008-ын оролцогч Оюунаа гиннессын рекорд тогтоохыг харлаа. Яахав боломжийн нугардаг бүсгүй байна лээ. Гэхдээ Монголд бүр илүү нугараачид байгаа гэж бодож байна. Тэдэнд гиннесийн рекордод орох боломж байна шүү.

Бирм нээрээ цөмийн зэвсгээр хөөцөлдөөд байгаа гэсэн. Манай нэг найз Монгол бас хөөцөлдөх хэрэгтэй гээд байна лээ. Зэвсэг нь ч юу юм гэхэд цөмийн энерги хөөцөлдвөл зүгээр гэж бодож байна шүү.

5 comments:

kakadu said...

Хэ хэ хэ. Болт салхи шиг хурдлаад өнгөрлөө шүү нээрэн. Жүдогоос алт мулталж чадлаа бас. Ер нь юм юм л болоод өнгөрлөө. Цаашдаа бүр олон юм болоосой.

leo said...

юм юм л болоод өнгөрвөө дөө янз нь хэ хэ

Anonymous said...

ta ch nileen zavgui bgaa bololtoi,blogtoo ch oligtoi yum bichihee bj,gaduur dotuur garch hun amitantai ch uulzahaa bj...

Зэлмэ said...

ajaxmaa, goojuur 2 iin duulian deer hamgiin hojson ni ajaxmaa baihaa, ehleed goojuuriig hakerdaad daraa ni barigdlaa gej uuriiguu ilchleed ene ter(er ni bol barigdah yamar ch undeslel baihgui sh dee). Etsest ni ajaxmaagiin ard Tuguldur gedeg zaluu baisniig medej, daruuhan baij suraagui nadad lav taalagdaagui

Erkhembayar said...

hi BZ man hentei uulzdag baisiin. Neg Anonym aimaar gomdolloson baina sht. (Jaahan hardav) ;-)