За блогоороо шагайгаагүй удсан байна шүү. Бар жилд өөрчлөлт, хөдөлгөөн их байсныг ч хэлэх үү, Фейсбүүк, Твиттер хүчээ авсныг ч хэлэх үү, блогдоо анхаарал муу тавьдаг болсон байна. Энийг уг нь нэлээн дээр биччихсэн байсан юм. Одоо ондоо багтаад пост хийчихье гэж бодлоо.
One Headlight гээд Wallflowers хамтлагийн дуулсан энэ дуу 1997, 98 оны үед маш том хит болж залуучууд биднийг аялгуу, охид бүсгүйчүүдийг дуучин нь өөрийн күүл стилиэрээ байлдан дагуулж байсан санагдана. Дуучны хувьд гэвэл Жейкоб Дилан эцэг Боб Диланыхаа шийрийг хатаах нь гэсэн сэтгэгдэл тухайн үед их хүчтэй төрүүлж байсан. Үүнээс хойш хийсэн уран бүтээлүүд тэгтлээ өндөр амжилтанд хүрээгүй ч гэсэн энэ дуу нь бас л олон жил хүмүүсийн дуртай дуунуудын нэг нь байсаар байгаа гэж хэлмээр байна.
Энэ дууны тухай фактууудаас дурдвал 1997 оны MTV VMA дээр энэ дуугаа Брюс Спрингстийний хамтаар тоглосон ба 1998 оны Грэмми дээр оны шилдэг рок дууны шагнал хүртэж байсан. VH1-ийн оны шилдэг дуу болсон бол MTV-ийн жагсаалтанд 5-д оржээ.
Дууны үгний хувьд нас барсан найзыгаа дурссан сэдэвтэй юм гэсэн. Би гэхдээ дууны үгэнд яагаад ч юм нэг их ач холбогдол өгч байгаагүй болохоор хэзээ ч анзаарч байгаагүй юм билээ.

2 comments:
http://www.erepublik.com/en/referrer/Xitiroglou
bileg oyundaa itgedeg bulgee... 90s rock-iin tuhai heleltsvel mun saihnaa. your soulmate.diumv
Post a Comment