Аса аварга түрүүлчихээд баяр хөөрөө илэрхийлэн гараа өргөснийг YDC-ийн хурлаар нэлээн шүүмжилсэн сурагтай. Ганц Такахико Цурута л энийг тоогоогүй бололтой. "Asashoryu has really done well this basho. Personally I wasn't bothered by his 'manner' (after the yusho kettei-sen). I'd like to do my best to serve as the new chairman so that all sekitori can display their best sumo." Япончуудын хэлж ярьж байгаагаар бол ёс заншил зөрчиж байгаа юм байх. Жишээ япончууд Монгол очоод монгол бөхөөр барилдаад бас адилхан гараа савчаад байвал монголчууд дургүйцнэ шүү дээ гэсэн аргумент гаргаж тавьж байна. Манай бөхөд тийм заншил байгаагүй л дээ. Гэхдээ бөхчүүд түрүүлэхээрээ хааяа тэгдэг. Тэрнийг нь бид нэг их асуудал болгоод яриад байсныг санахгүй л юм байна.Австралийн нээлттэй тэмцээн ихэд сонирхолтой болж байна. Өнөө өглөө Федерер Роддикыг 3-н сетээр хожсоноор шигшээд үлдлээ. Нийтдээ 18 тоглосноос Федерер манай америк залууг 16-д нь хожсон байгаа юм. Харин финалд Федерерийн эрлэг болсон (12:6, Надал тэргүүлж байгаа) дэлхий нэг номер Рафа бараг хүлээж байгаа болов уу даа. Вердаско бү
р тийм сайн байна гэж харагдаагүй. Цонга харин их муу тоглосондоо хожигдчих шиг болсон. Эмэгтэйчүүдийн хэсэгт Серена, Дементьева хоёр харин алалцсан даа. Хоёулаа хүчтэй цохилттой тоглогчдыг хэлэх үү. Буудаад л буудаад л. Серена сайн байна лээ, Дементьеваг талбайгаас гартал буудсан даа. Сафина бүр гайхамшигтай тоглодоггүй юм бол Серена 10 дахь аваргын дуулгаа авч "өмсөх" нь дээ. Сафина гэхдээ хүчтэй харагдаж байна лээ. Бараг л ах Марат Сафинг эмэгтэй болгочихсон юм шиг биерхүү бадриун байна лээ. Хагас шигшээд 3 орос бүсгүй үлдсэн гээд харахад оросуудын давамгайлал хүчтэй хэвээр байна шүү. Дээр нь Сербийн хоёр бүсгүйг (Янкович, Иванович) нэмчихээр славян бүсгүйчүүд теннисийн талбайг нийтэд нь эзлэн ноёрхож байна. Дунд нь барууныхан гэхээр америкийн алдарт эгч дүү бакиуд л байна лоо. За тэгээд энэ хоёрын ялсан нь түрүүлэх төдийгүй дэлхийн нэг номер болно гэсэн. Би хувьдаа Марат найзыгаа дэмждэг байсан болохоор дүүг нь дэмжиж байгаа.