Миний тухай

Бэгзсүрэнгийн Батзориг нь Монгол улсын томоохон бизнесийн групп компаниудад бизнесийн удирдлагаар ажилласан урт хугацааны туршлагатай менежментийн эксперт юм. Тэрээр Алтай Холдинг ХХК-ийн бизнес хөгжил, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлаар мэдээлэл, харилцаа холбоо, худалдаа, үйлдвэрлэлийн салбарын бизнесүүдийг удирдан ажиллаж байсан. 2010-аас 2012 онуудад Скайтел компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж Скайтел групп болгон өргөжүүлэх, МкКинзи компанитай хамтран группын бүтцийн өөрчлөлт хийх, Скаймедиа гурвалсан үйлчилгээний хөрөнгө оруулалтыг удирдах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. М-Си-Эс группт 5 жил ажиллахдаа мэдээлэл, харилцаа холбооны томоохон төслүүдийг хөгжүүлэх, удирдах ажлыг амжилттай гүйцэтгэжээ. Карьерынхаа эхний жилүүдэд Б.Батзориг Монгол улсын мэдээллийн технологийн салбарт, Швед улсад мэдээллийн технологийн менежментийн чиглэлээр 2 жил ажилласан. Executive Club of Mongolia клубын үндэслэн байгуулагч гишүүн. Швед улсын Хааны технологийн дээд сургуулийн магистрын зэрэгтэй, МкКинзи компанийн гүйцэтгэх удирдлагын хөтөлбөрт хамрагдсан.