Ленинээс Сталин
Posted by bbatzorig on Monday, March 19, 2007 with 4 comments
Лениний дараа яагаад Сталин төрийн эрхийг авчихсан юм бол гэдгийг би сайн мэддэггүй байлаа. Уг нь Сталин яг хувьсгалын үеээр сүртэй гавъяа байгуулсан, үүрэг гүйцэтгэсэн юмгүй байлтай. Саяхан харин нэг баримтат кино үзэж суусан чинь тэр талаар гарч байна. Сталин 1922 онд Оросын коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогджээ. Тухайн үед уг албан тушаал тийм ч чухал нөлөөтэй байсангүй. Гэхдээ Сталин энэ албан тушаалынхаа эрх мэдлийг ихэсгэн ашигласнаар төрийн толгойд гарсан юм байна. Дээр нь бас их хутгуур хийж байж шүү. Хувьсгалыг агуу хүмүүс хийгээд олиггүй хүмүүс нь үр дүнг нь завшчихдаг бололтой юм. Ленин 1922 оны эцсээр гэрээслэлээ бичихдээ Сталин овилгон этгээд ажлаас нь авч хаях хэрэгтэй гэсэн. Крупская энэ гэрээслэлийг дарж байгаад 1924 онд Ленин үхсэний дараа гаргаж ирсэн гэдэг. Энэ нь Сталинд ашигтай болсон. Бас бусад удирдагчид ялангуяа Троцкийн тухай шүүмжлэл уг гэрээслэлд байсан нь түүний аз байсан гэх юм уу даа. Удирдагчид уг гэрээслэлийг 100% биелүүлэхгүй гэж шийдсэнээр Сталин сууриндаа тогтож чадсан байна. Энэ үед Зиновьев Каменев нарын дэмжлэг хэрэг болсон. Лениний оршуулгын үеэр Сталин нэлээн сайн жүжиг тоглосноор залгамжлагч болох имижээ бүрдүүлсэн бол түүний хажууд олны өмнө хүлээгдсэн том удирдагч Троцкий өвчтэй байсан бөгөөд оршуулганд орж чадаагүй байна. Дараа нь Сталин жинхэнэ хор найруулалтын гайхамшгийг үзүүлэн Троцкийг унаган улмаар Зиновьев Каменев нарыг барууны жигүүрийн Бухаринтай нийлж зүүний нугалаа хэмээн эрх мэдэлгүй болгосноо сүүлд нийлж байсан Бухаринаа барууны завхрал гээд замаасаа зайлуулсан байгаа юм. Маш амжилттай явуулгууд гэх юм уу даа. Хэрэв Троцкий амжилтанд хүрсэн бол түүх бас арай өөрөөр бичигдэх байсан юм болов уу гэж бодох юм. Сталинд тодорхой нөхцөлүүд дээр аз боломж таараагүй бол яах ч байсан юм билээ тээ?
http://en.wikipedia.org/wiki/Stalin
http://en.wikipedia.org/wiki/Lenin%27s_Testament
http://en.wikipedia.org/wiki/Stalin
http://en.wikipedia.org/wiki/Lenin%27s_Testament
Categories: Түүх
4 comments:
Magadgui ter gereeslelees bolood Stalin Krupskaya-g Zovlolt Holboot Ulsyn Kommunist namaas hooson baih. Er n tegeed yamar ch ulsyn tolgoid jinhene shudarga uls torchid n bish, hor nairuulagch, hutgan uimuulegch nar l gardag n unen yum doo. Onoodriin ene toriin 3 undurlugiig har. Yaj iigeed l MAXH-iinxan oroi deer n garaad nudee aniad zavilaad suutsan bxiin. Bid ug n iim songolt hiigeegui l yumsan.
Krupskayag namaa shooson gej sonsoj baigaagui yum baina. harin Stalin tuund durgui, tembuutei yanhan gej ch helj abisan gedeg.
Sayahnii Odriin soninii "ene odor" gedeg bulan deer namaas hooson tuhai bichsen baisniig n unshsan yum baina.
Сталин зүгээрч нэг "ерөнхий" гэсэн тодотголтой нарийн бичиг хийж байсан юум биш.Тухайн үед бүх хамтран ажиллагсадынхаа утасны яриаг бүрэн сонсож байсан.Мэдээж түүнд нь зөвлөлтийн телеграфын ажилтан туслаж байсан ба дараа нь эсэргүү нэрээр устгагдсан.Утасны яриа бол мэдээж үнэтэй мэдээлэл, тэр тусмаа төрийн ажилтнуудын.
Post a Comment