Уран зургийн суут хулхидагч
Posted by bbatzorig on Wednesday, April 04, 2007 with 8 comments
Та бүхэн Колин Фирт, Скарлетт Йоханссон нарын тоглосон Сувдан ээмэгтэй бүсгүй гэдэг киног үзсэн болов уу гэж бодож байна. Уг кино голландын алдарт зураач Вермеер өөрийн сувдан ээмэгтэй бүсгүй зургаа хэрхэн зурсан тухай түүхийг өгүүлдэг билээ. Уг түүх нь бодит эсэх талаар энд бичих бус харин уг алдарт зураачийн нэрийг маш амжилттай ашигласан нэгэн зураачийн тухай товчхон бичье. Уг зураачийг ван Меегерен гэдэг бөгөөд 20-р зууны эхэн хагасын үед уран бүтээлээ туурвиж явсан голландын зураач юм. Өөрийнх нь авьяас билгийн хүмүүс дутуу үнэлж байна гэж үзэж байсан уг эр хэр мундаг гэдгээ батлахын тулд Вермеерийн стилээр өөрийн бүтээлүүдээ бүтээн улмаар Вермеерийн бүтээл хэмээн хулхидаж их хэмжээний мөнгө олж байжээ. Тэрээр маш сайн хулхи зургууд зурдаг байсан тул цөөн тооны хүмүүс л жинхэнэ Вермеер эсэхэд нь эргэлзсэн гэдэг. 2-р дайны үеэр нацист германууд Голландад орж ирснээр голландын чинээлэг иргэд өөрийн эх орны гайхамшигт зураачдын бүтээлүүдийг худалдан авч нууцлан дарах болсон байна. Меегерений хулхи бүтээлүүд мөн энэ замаар орсон боловч нэг бүтээлийг нь Херманн Геринг одоогийн ханшаар 7 сая доллараар олоод авсан нь дайны дараа олдож жинхэнэ хэрэг мандаж дээ. Улмаар шүүхэд дуудагдан голландын ард түмний уран зургийн үнэт бүтээлийг нацистуудад худалдсан гэсэн хэрэгт унаж урт хугацааны шоронгийн бүр хүндрээд цаазаар авах ял ч авч мэдэх болжээ. Меегерен энэ үед аргагүйдэн Вермеерийн нэрийг ашиглан хулхидсан хэргээ хүлээсэн боловч шүүх үүнд нь эргэлзсэн байна. Иймд эцэст нь Меегерен шоронд өөрийн сүүлчийн хулхи Вермеерээ зураад нацистуудтай холбогдсон хэргээс цагаадан харин хулхи бүтээл туурвисан хэргээр 1 жилийн ял оноосон байна. Тэрээр гэнэт зүрх нь зогссон тул ялаа эдлээгүй өнгөрсөн гэдэг.
8 comments:
Рэмбраантын зургийг хуулагч шиг л.
харин тийм нэг кино байдаг гэж сонссон. түүхэн хүн эсэхийг нь мэдэхгүй юм. энэ бол лав түүхэн хүн. анх наука и жизнь дээр хүүхэд байхад уншиж байсан нь сувдан ээмэгтэй бүсгүй киног үзэж байхад санаанд ороод википедиагаас харсан юм
Sonin l tuuh baina
Neriig n sain sanahgui bna,neg kinon deer gardiin,huulbar zurgiig jinhnees n yalgagdahaargui zurdag neg hunii zursan zurguudaar n ohin n hadgaldag baij baigaad daraa n gertee uzesgelen gargadag,teriig n humuus bas hudaldaj avah sonirholtoi... geed neg tiimerhuu kino baidagiig sanalaa
аан хуулбар зургаа жинхэнэ гэж хулхидсан юм шиг байнаа даа. ван меегерен болохоор өөрөө шинэ зурагнууд зураад тэдгээрийгээ вермеер зурсан гэж бусдад итгүүлсэн юм билээ.
huleen zuvshuurugduugui bolohoos bas l avyas shdee huulj zurah ch gesen
аан тийм юм бий. Надад кино нь ч тэр зураг нь ч тэр 2лаа таалагддаг. Б.Батзориг ахаа блогтынхоо бичвэрүүдийг яаж ангилалд оруулсан юм бэ. надад заагаад өгөөч. би сайн мэдэхгүй байна. PLS энэ тийм ч хэцүү гуйлт биш байх гэж бодож байна.
Label deer ni taslalaar salgaad bichihdeg
Post a Comment