Шатарчдын тухай сонирхолтой болсон явдал, онигоо

Posted by Batzorig Begzsuren on Thursday, April 26, 2007 with 6 comments
Шатар гэж маш гайхалтай тоглоом шүү. Би яагаад хүүхэд байхдаа энэ тоглоомыг гүнзгий судлаж сайн тоглохыг оролдоогүйгээ гайхдаг, харамсдаг гэх юм уу даа. Гэхдээ боломж олдвол шатрын тухай, шатарчдын тухай унших дуртай. Тэгээд олж уншиж байсан зарим хөгжилтэй зүйлсийг бичье гэж бодлоо.
- Фишер 6-тай анх шатар том болсон эгчээрээ заалгасан гэж уншиж байсан. Эгч нь түүнд дүрмийг тайлбарлаж өгсний дараа шууд хэд хэдэн өрөг тоглосон бөгөөд 6 дахь өргөөсөө Фишер хожиж эхэлсэн бөгөөд эгчдээ дахиж хожигдоогүй гэдэг. Энэ нь түүний байгалиас заяасан авьяас хэр их байсныг харуулж байгаа буйзаа.
- Ойве дэлхийн аварга байх үедээ галт тэргэнд сууж яваад нэг шатарчин залуутай танилцжээ. Уг залуу түүнийг таниагүй боловч шатар тоглоё гээд шалаад байж. Эцэст Ойве түүнтэй тоглоод маш амархан хожжээ. Шатарчин залуу хэд хэд бут ниргүүлснийхээ дараа амандаа "Сонин юм аа. Би яагаад ийм амархан хожигдоод байна. Намайг хүмүүс уг нь клубдээ л Ойве нь гэдэг юмсан." гэж үглэж суужээ.
- Ойве мөн галт тэргээр явж байтал нэгэн залуу шатарчин тоглоё гээд салдаггүй. Тоглохгүй гэхээр би бэрсээ хасаад тоглоё гэж байна гэнэ. Тэгээд тоглосон чинь бэрс дутуу тоглосон залууд хожигдож өгч гэнэ дээ. Залуу ч сэтгэл хангалуун бардам байна гэнэ. Ойве тэгэхээр нь би бэрсээ хасч тоглож үзье гэжээ. Хөх инээд нь хүрсэн нөгөө залуу за тэгье л гэж. Энэ удаа бэрс дутуу Ойве илт давуу хожиж байна гэнэ. Дараа нь нөгөө залуу бэрсээ хасч тоглоод хожиж гэнэ. Дараа нь Ойве бас хасаад хожоод гэх хэд хэдэн өрөг ижил үр дүнтэйгээр өнгөрч гэнэ. Эцэст нь нөгөө залуу бүр гайхширалд ороод дууссан гэдэг.
- Нэг онигоо бичье. Нэг шатарчин үхээд хэд хоносны дараа сүнс нь найз шатарчин дээрээ иржээ. За тэгээд тэнгэрт ямар байна гэсэн чинь тэнд Капабланка, Алехин, Ласкер энэ тэртэй шатар тоглоол гоё байна. Пөөх ямар гоё юм бэ тэдэнтэй тоглож үзэхийнсэн гэсэн чинь. Бололгүй яахав, Алехин чамтай энэ хагас сайнд тоглоно гэж байсан гэжээ.
- Гудамжинд нэг хүн нохойтойгоо шатар тоглож сууна. Хүн ирээд пөөх ямар ухаантай нохой вэ гэсэн чинь эзэн нь наадах чинь нэг их ухаантай бишээ, би 3:1-ээр хожиж явна гэжээ.
- Болсон явдал. 30 хэдэн онд нэгэн орос сурагч охинд Капабланкатай тоглох хувь олдсон гэдэг. Капабланка ЗХУ-д айлчлан зэрэг тоглолт хийж байжээ. Өрөг нэлээн явсны дараа нөгөө охин маань мэдээж хожигдох нь илэрхий болж, гэтэл толгойд нь нэг санаа оржээ. Капабланкаг нүүдлээ хийхээр түүний ширээн дээр ирэхэд тэрээр реми гэсэн буюу тэнцэх санал тавьжээ. Капабланка өргийг дахиж нэг харснаа охин уруу инээмсэглээд реми гээд гараа сунгасан гэдэг. Жинхэнэ жентельман агуу шатарчин байсан гэж уг охин сүүлд дурсан бичсэн байсныг дээр үед уншиж билээ. Дараа нь Ласкерт уг аргаа хэрэглэгсэн боловч Ласкер яг шт гэсэн юм гэнэ лээ.