Нумын орд

Posted by bbatzorig on Tuesday, June 12, 2007 with 2 comments
Нумын орд нь нумын оддын бүлэгтэй холбоотой өрнөдийн зурхайн орд бөгөөд уг ордод нар 11-р сарын 22-оос 12 сарын 21-ийг хүртэл хугацаанд тохионо. Нумын эсрэг орд нь ихрийн орд болно. Нумын орд нь зурхайн ес дахь орд бөгөөд уг ордыг аялан жуулчлах, өргөжин тэлэхтэй холбож үздэг. Уг ордод төрсөн хүмүүс шулуун шударга, хөдөлгөөнтэй, маш оюунлаг, ухаалаг, сэргэлэн, өндөр ёс суртахуунтай, шог хошин, өгөөмөр, нээлттэй, шинийг санаачлагч, өрөвч, хүч чадалтай хүмүүс байдаг боловч тэд тайван бус, огцом ууртай, тэвчээргүй, анхааралгүй мөн хүүхэд маягийн зан байдалтай байх нь элбэг. Анатомийн хувьд нум нь гуя ташаатай холбоотой. Газар зүйн хувьд нумын орд нь Австрали, Мадейра, Юннан муж, Мексик, Туркменистан гэсэн газруудтай холбоотой.

Нумтнуудыг аялал жуулчлалд дуртай төдийгүй юмс үзэгдэл, эрх чөлөө, хууль ёс зэрэг олон зүйлсийн учрыг олж мэдэхэд дуртай гэдэг. Бусад ордныхонтой харьцуулахад нумынхныг хамгийн өөдрөг хүмүүс гэдэг. Нумтаны алиалагч маягийн дүрийн цаана маш оюунлаг, шинийг сэтгэгч хурц ухаан нуугдаж байдаг. Тэдний хэл нь хөдөлгөөнгүй байвч ухаан нь аянгын хурдаар ажиллаж байдаг ба амьдарлынхаа төгсгөл хүртэл энэ чадвараа хутганы ир мэт хурц байлгадаг. Тэд эерэг, өөдрөг, хошин шогч зан чанарынхаа ачаар урт наслах нь элбэг.

Бие махбодийн хувьд нумын ордод төрсөн хүмүүс том хэмжээний, зөв хэлбэрийн гавлын яс, өргөн өндөр дух, зөв хэлбэрийн бие махбодь, улаавтар үстэй байх нь элбэг. Нумтнууд нэг бол өндөр, сайн хөгжсөн биетэй эсвэл дунджаас намхан байдаг.

Өнгөрсөн үед нумын ордыг өндөр түвшний судалгаа, гүн ухаан, шашин, энэ насны дараахь амьдрал зэрэгтэй холбож үедэг байсан. Домог үлгэрт нумын ордыг грек үлгэрийн баатруудыг зааж сургаж байсан Хирон хэмээх кентавртай холбож үздэг.

Алдартай нумтнууд

* Вүүди Аллен, америкийн кино найруулагч, жүжигчин, хошин шогч (12-р сарын 1).
* Людвиг ван Бетховен, германы хөгжмийн зохиолч (12-р сарын 16 эсвэл 17).
* Волт Дисней, америкийн зураач, кино продюсер (12-р сарын 5).
* Бетте Мидлер, америкийн жүжигчин, дуучин (12-р сарын 1).
* Френк Синатра, америкийн дуучин, жүжигчин (12-р сарын 12).
* Стивен Спилберг, америкийн кино найруулагч (12-р сарын 18).
* Йосиф Сталин, зөвлөлтийн удирдагч (12-р сарын 18).