Хүний биеийн гоо сайхны учир
Posted by bbatzorig on Wednesday, June 13, 2007 with 5 comments
Хүн яг ямар хүнийг бие махбодь, зүс царайны хувьд гоо сайхан хэмээн үзэж татагддаг вэ? Мэдээж янз бүрийн улс үндэстэн, цаг үеэс хамаарсан онцлог ялгаатай талууд байх боловч нэгдсэн хандлагууд ч бас олон байдаг юм байна. Үүнийг хүний үүсэл хөгжлийн урт хугацааны хөгжлийн дүнд хүний генд энэ үнэлэмжүүд орсон байдлаар тайлбарлаж болдог юм байна. Хүний соёл иргэншлийн нөлөө ороогүй нялх хүүхэд насанд хүрсэн хүмүүсийн сайхан гэж үздэг итгэл үнэмшлийг бас батлаж өгч чаддаг нь ийм үндэслэл бий гэж үзэхэд хүргэдэг. Өөрөөр хэлбэл хүний далд ухамсар гоо сайхныг илүүд үзэн ингэснээрээ байгалийн шалгаралд илүү амжилт гаргах, цаашлаад илүү чадварлаг үр удам үлдээх сонголт хийхэд нөлөөлдөг. Хамгийн энгийн сонголтууд гэвэл эмэгтэй хүний хувьд тэд эрчүүдийг сонгохдоо өндөр нуруутай, бие махбодийн хөгжил сайтай, цээж хэсэг сайн хөгжсөн, өргөн мөртэй, нарийвтар бэлхүүстэйг илүүд үздэг байна. Хүний хөгжлийн түүхийн туршид бие махбодийн хүч чадлын үзүүлэх нөлөө их байсаар ирсэн тул ийм эрчүүд илүү бусдаас давамгайлсан байдалтай тэргүүлэх байдлаар амьдардаг байсан нь ийм эрчүүдийг сонгон ивээлд нь байх, цаашид үр удмаа мөн тийм байлгах гэсэн уг мэдэрхүйг эмэгтэйчүүдэд шингээжээ. Эрчүүдийн хувьд тэд ихэнх цаг үе нийгэмд давамгайлсан үүрэгтэй байж ирсэн тулд эмэгтэйчүүдээс бие махбодь булчингийн хөгжил бус арай өөр зүйлийг хүсдэг байна. Юуны өмнө бэлхүүс өгзөгний тойргийн харьцаа бөгөөд уг харьцаа 0.7 байх нь ихэнх эрчүүдэд сайхан харагддаг гэнэ. Монрое, Софи Лорен гэх мэт бүсгүйчүүд ийм харьцаатай байсан гэдэг. Уг харьцааны давуу талын тайлбарлах ч боломжтой. Ийм харьцаатай бүсгүйчүүдийн эстрогений түвшин зохих түвшинд байж диабет, зүрх судасны өвчин, өндгөвчний өвчин зэрэг тусах магадлал багатай. Эрчүүдийн хувьд уг харьцаа нь 0.9 бөгөөд ийм эрчүүд үр тогтоох чадвар сайтай, төмсөг, түрүү булчирхайны хорт хавдар тусах магадлал багатай байдаг. Цаашлаад эрчүүд том хөхөнд илүүтэй дурладаг нь энэ нь эрт үед үр удмын хоол тэжээлд илүү нөлөөтэй байсантай ч холбоотой байж мэдэх л юм. Орчинд үед бол инээдтэй сонсогдож байгаа ч хүний хөгжлийн түүхийн ихэнх үе нь балар эртний маягийн цаг үе байсан шүү дээ. Биеийн өндөр намын хувьд судалгаагаар эрчүүд өөрсдөөсөө намхан бүсгүйчүүдэд илүү татагддаг гэж харагддаг бөгөөд энэ нь бие жижиг бүсгүйчүүд сексийн хувьд илүү эрт боловсордог, мөн жижиг бие илүү залуу харагдуулснаар эрчүүдийг илүүтэй татдаг талтай. Иймд ирээдүйн эрэгтэй эмэгтэй хүний дундаж өндөр ижил болох магадлал бага гэнэ.
http://en.wikipedia.org/wiki/Physical_attraction
http://en.wikipedia.org/wiki/Physical_attraction
Categories: Танин мэдэхүй
5 comments:
hehe. ene zaluug yu geed baigaag oidoggui ee
ondor emegteichuud tgd yahiin?
haha. yaval gejdee. end yeronhii massiin handlaga l yarij bna.
Еврейчүүд эмэгтэйгээ дагуулан удам дамждаг гээд байдаг. Ер нь эрчүүд ч эмэгтэйгээ сайн судлаж байж нийлэх сонирхолтой байдаг байх даа :) Өөрөөс нь өндөр байх нь хүүхэд өсөлттөй байх гээд хэрэгтэй л юм шигээ. Бас тэгш хэмийн тухай байдгийг уншиж л байсан юм байна. Харин эрэгтэй хүнийг сармагчингаас арай л дээр байхад болно гэсэн онигоо ч гэмээр зүйл яригдаад л байдаг юм :D
Rodrigo bol portugal heleer bichsen zaluu baina l daa, siiruulbel:
Hi, I found your blog from google interesting, I liked this post. Try my blog if you're interested in personalized t-shirts, shows step by step as to create a well personalized t-shirt way. Until more. http://en.wikipedia.org/wiki/Geographic_distribution_of_Portuguese
rodrigo mgloor unshdag ain? hehe
Post a Comment