Диктатур уу? Ардчилал уу?
Posted by bbatzorig on Thursday, September 06, 2007 with 6 comments
Диктатур ба эрх чөлөө гэсэн 2 зүйл нийгмийн хүрээнд дэлхийн түүхийн хугацаанд янз бүрийн хэлбэрээр гарч ирж сайн муу янз бүрийн талууд нь харагдаж байсан. Хамгийн ойрын жишээ нь ЗХУ. Энэ нийгэм тодорхой хэмжээгээр социализм коммунизмын үзэл суртал тогтоосон дэг журамд баригдсан диктатурын нийгэм байсан гэж хэлж болно. Үүнийхээ хүчээр хувьсгалын өмнөх туйлдсан Орос орныг хүчирхэг ЗХУ болгочихсон тал бий. Манай улс ч гэсэн энэ үеэр муугүй хөгжил дэвшилд хүрснийг үгүйсгэхгүй. Чили, БНСУ гэх мэт улсууд ч тодорхой хэмжээгээр дарангуйлагч нийгмээр дамжаад үр дүнд нь хөгжиж амжилт олсон, улмаар ардчилсан нийгэм уруу шилжсэн. Өнөөдөр манай нийгэм муу муухай зүйл ихтэй болж, настай хүмүүс хуучин социализмээ санагалзан тэр үед ямар сайн сайхан байсныг дурдах аж. Хуучин нийгэмд маань хэд хэдэн давуу талууд байсан. Хамгийн энгийн жишээнүүд нь тэр үед хүмүүс хүний мөс моральтай, урлаг соёлын хөгжил өнөөгийнхтэй харьцуулах зүйлгүй сайн байсан бол одоо харин гэмт хэрэг ихсэж хүнд хэлбэрт орсон, архидалт ихэссэн гээд дурдаж болно байх. Товчоор хэлэхэд Монгол улст хүчтэй удирдагч гарч ирээд бүх зүйлийг гартаа атган дэг журманд нь диктатураар оруулаад өгвөл хөгжиж, байдал сайжирч мэдэх л юм. Гэтэл үүнд юу саад болоод байна вэ? Хариултыг нь нэгэн эрх чөлөөнд дурласан шуувууны тухай сургаальт үлгэр өгчихдөг. Эрх чөлөө гэдэг юутай ч харьцуулашгүй амттай зүйл шүү дээ.
6 comments:
Huchirheg udirdagch+parliament system=oxymoron
энхбаярыг хүчирхэг удирдагч гэх үү? эсвэл тэр хүчирхэг хүмүүсгүй үед гарч ирсэн азтан уу?
parliament-iin zasaglaltai (ooroor helbel oluulaa niilj tori baridag) ulsad huchirheg udirdagch garch ireh bolomjgui l gej heleh gesen hereg yum. Enhbayariin tuhaid gevel mongol ulsiin eronhiilogch chini undsen huuliar belegdliin shinjtei, erh medel bolon hiih ajil bagatai, national unity-iin symbol todii post bish biluu? Eronhii saidiin tuhaid gevel parliament-iin daramtand, olonhiin haraand l ami zuudag biz dee? Herev majority of the parliament durgui ni hurvel yu boldgiig mongoliin heden udaagiin zasgiin gazar ogtsorsnoor shuud haragdaj baigaa yum. Olon nam, olon parliamentiin gishuud hel am ni taarahgui bol tegeed l yamar ch progress yavagdahgui hugatsaa aldaj baigaa ene ter geed l. Oluulaa niilj tor baridag tul hariutslagiin togtoltsoo mash sul, bie bie luugee buruugaa buhaad l suuchihna. Eronhiilogchiin zasaglal baisan bol ingej hen negnii daramt, shahalt, suult, hurlaa hayah, boycottloh, irts hurehgui baih, sanal huraah too hurehgui ene ter gesen aar saar zuiluud baih baisan bolov uu? USA-iin congress bol zovhon hyanalt tavih, huuli, tosov batlah togtoltsoo bolohoos yag hiih ajild oroltsoh erhgui shuu dee. Neg nam, neg udirdagchiin daranguilal ene ter gej dalimduulj, tuilshirsanaar mongold neg hunii toroos mash oluulaa baridag tor-luu shiljsen met sanagdaj baina. Tertei tergui ahij huvisgal hiij, undsen huulia oorchilj baij l eronhiilogchiin zasaglal ruu shiljij bolno, i.e ulgeriin dalai. Mongolchuud parliamentiin zasagt shiljsen ni europiig duuriasan yavdal. Haramsaltai europe-d yagaad parliamentiin zasaglal zonhiloh bolson ni WW2, Hitler-ees bolson, ahij iim crazy dictator gargahgui gesen bolgoomjlol met. Eronhiidoo ooriin setgegchid baihgui, gadniihnii helseniig sohroor dagana gedeg ch neg tiimerhuu. Baabar, Elbegdorj metiin tarhi ni hooson, am ni hurdan humuusiin gai gej.
By the way, today's Sep 11th.
ano- goy helj, tiimshd... byd mulguudaa aldaagaa dahin dahin davtaad bgaa bolohoos
ter 11 chini delhiiin tsagdaa usa, bolon busad ornii huvid aygui daramttai odor shuu...hn...aidas huchirhiilliig dahin dahin sanuultsan eter...
tatah
Өнөөгийн нийгэмд учиргүй хүчтэй удирдагч болчихоор idiosyncratic гар төрнө гэж юу л бол. 100 жилийн өмнө бол байдал өөр байлаашт (100жилийн өмнөхийг мэдэх ч юм шиг:P)
Ассар мундаг диктатур гарч ирлээ ч эргээд л босгосон бүх зүйл нь уначихна шүүдээ. Харин жамаараа явж байгаад гайгүй сэргэчих арга юу байна. Хуучин соц-улсууд одоо уул нь гайгүй сэхээд л байх юм даа:(
Post a Comment