Брумель
Posted by bbatzorig on Wednesday, August 29, 2007 with 4 comments

Брумель гэж хэн юм бэ? ЗХУ-ын гавьяат тамирчин, Олимпийн алт, мөнгөн медальтай, дэлхийн рекордыг 6 удаа шинэчлэн тогтоосон (түүний рекорд 2.28м) 3 жил дараалан дэлхийн шилдэг тамирчнаар шалгарч байсан өндрийн харайлтын гайхалтай тамирчин. Энэ бүх амжилтыг гаргачихсан байхдаа тэр дөнгөж 22 настай байсан гэдэг. 23 настайдаа нэгэн мотоциклчин бүсгүйн ард сундалдаж яваад осолд орж шидэгдэхэд гэрлийн шон мөргөсөн баруун хөл нь нядалгааны мах шиг няц үсэрчихсэн байхыг Брумель хараад ухаан алдахынхаа өмнө ашгүй дээ тулж үсэрдэг зүүн хөл минь биш байна гээд бодоод амжсан гэдэг. Хөлийг нь тайрах магадлал өндар байсан боловч азаар авч үлдсэн тэр олон удаагийн мэс заслын дараа яс дутуу хэвээр, найдвар алдаж гутралд орохын даваанд гомдлын мөр гэж Илизаров эмч дээр очжээ. Илизаров шинэ гаргасан аргаараа эмчлээд яс нь гүйцээд ургасны дараа эмнэлгээс гаргахад хөлтэй үлдэх эсэх дээрээ тулж байсан Брумель 2 хоногийн дараанаас бэлтгэлээ хийж эхэлжээ. Америк кинонд гардаг шиг гайхамшигт хаппи эндинг болоогүй л дээ. Тэр дахиж спортын рекорд тогтоогоогүй, аварга ч болоогүй. Гэхдээ бутраад нийлсэн хөлтэй тэрээр 2.08 дээгүүр гарч сантиметрээс өөр зүйлээр хэмжигдэх нэгэн рекорд тогтоон буюу хүн гэдэг амьтны хязгааргүй боломж чадварыг харуулж чадсан гэдэг.
4 comments:
Наадахаар чинь тэгвэл амеркууд кино хийчихсэн юм байна шдээ. Нэг тамирчин залуу яг ингэж мотоциклтой унаж бэртээд, ид шидээр эргээд бэлтгэлээ хийж амжилт үзүүлж байгаа тухай. Бүүр олимпын аварга болох шиг болсон шүү. Гэхдээ үсрэлт биш, 2 цагирагнаас зүүгдээд өнцөг барьж энэ тэр болдогыг нь одоо юу гэдэг юм бол.
гэхдээ тэр ч яахав, таны бичсэн илүү сайхан түүх байна.
Naad chin neeree goy nom shuu.Bi bas bagadaa unshij baisan yum.Uurtuu itgeltei bai gedeg nom bil uu? Emch tamirchin 2-n tuhai gardag.Brumeliig
Buslaev emchiig ni Kalinin geed uusdinhuu tuhai bichsen baidag.Suuld edgechiheed 2 metr deeguur usreed l .Jinhene er zorig ,tevcheer shuu.
Post a Comment