DMZ

Posted by Batzorig Begzsuren on Tuesday, December 18, 2007 with 8 comments
Солонгосын дайнаас хойш тавь гаруй жил өнгөрчээ. Demilitarized Zone (DMZ) буюу цэрэггүй бүс нь Хойд ба Өмнөд Солонгосын хилийн дагуу сунан байрлах бөгөөд түүнийг дайн ба энхийг аль алиных нь билэг тэмдэг гэдэг. Миний бие саяхан 11 сард Сөүл хотод сургалтад суух далимд уг бүст очиж үзсэн маань нэгэн сонирхолтой аялал байлаа.

Бүст ойрхон орших нэгэн гүүрэн дээр автобусанд цэргүүд орж ирэн паспорт шалгасан бөгөөд ийм шалгалт хийхэд зарим хүмүүс бид Хойд Солонгос уруу очиж байна гэж андуурдаг, бид хил даваагүй шүү хэмээн хөтөч маань дахин дахин хэлж байлаа.

Их манантай, бас нэлээн хүйтэвтэр өглөө байсан тул манай сургалтын группын олонхи болох халуун орны бээрч чичирсэн хэдэн нөхдүүд хоёр Солонгосын нэгдлийн билэг тэмдэг болсон нэгэн хөшөөний дэргэд зургаа авахуулж эхлэв. Манай Бангладеш найз нөгөө л костюм зангиатайгаа, аан тийм бас ноосон малгай, бээлий ороолт аваад өмсчихсөн их л хөгжилтэй харагдаж байлаа. Уг хөшөө нь хагарсан бөмбөрцөг хэлбэртэй бөгөөд нэг тал дээр нь Хойд Солонгосын газрын зургийг нөгөө тал дээр Өмнөд Солонгосын зургийг товойлгон эсрэг талуудыг хонхойлгон хийсэн бөгөөд тал талаас нь хүмүүс түлхэж буйг дүрсэлсэн нь энэ ард түмний нэгдэж нийлье гэсэн хүсэл эрмэлзлийг тун чадмаг илэрхийлсэн мэт санагдав.

3-р түнээл. Уг түнээлийг өнгөрсөн зууны далан хэдэн онд хойд солонгосчууд цэргийн дайралтад ашиглах зорилгоор ухсан аж. Нийтдээ 1635 метр урт түнээл дал наян метрийн доогуур ухан Өмнөд Солонгосын нутаг уруу орж ирсэн бөгөөд ийм маягийн түнээл нийтдээ дөрвөн ширхэг илрүүлсэн гэнэ. Анх тариачид газар доор дэлбэрэх мэт бөглүү чимээ сонсон мэдээлснээр түнээл ухаж буйг сэжиглэн газар өрөмдөж урт хоолой зоон ус юүлэн хайхад доор болж буй дэлбэрэлтээс ус олгойдон гарч ирснээр илрүүлжээ. Бид уурхайн жижиг галт тэрэг шиг тэргээр аажим доошоо бууж түнээлээр нь гурав дөрвөн зуун метр хэртээ явган явж эхний бэхлэлтэд хүрлээ. Үүний цаана минжүүлсэн бөгөөд ийм хамгаалалт гурван давхар хийсэн аж. Газрын хөрс нь дан хад чулуу тул өрөмдөн динамит зоон дэлбэлэх аргаар ухжээ. Анхны ийм түнээлийг илрүүлээд дэлхий даяар зарлахад Хойд Солонгос бид ухаагүй, Өмнөдийнхөн ухсан гэж мурих оролдлого хийсэн гэдэг. Уг түнээлээр олон тооны цэргийн хурдан хугацаанд гаргах боломжтой байсан нь Ким Ир Сен гэнэтийн дайралтыг цөмийн зэвсгээс илүү тактик гэж үздэг байсантай холбоотой байх гэж манай хамт явсан нэгэн найз маань хэлж байлаа. Эндээс Сөүл хүртэл дөнгөж тавь гаруй километр тул ийм гэнэтийн дайралт хэр аюултай байж чадах байсан нь тодорхой байгаа юм.

Үүний дараа Дора ажиглах байранд очсон бөгөөд уг газраас дурангаар цэрэггүй бүс болон Хойд Солонгосыг дурандсан боловч манантай өдөр байсан тул олигтой юм харагдсангүй. Уг бүсийн дотор Эрх чөлөөний гэх нэртэй тосгон орших бөгөөд тэнд 250 хүн амьдарч цэргийн алба хаадаггүй, татвар төлдөггүй юм байна. Мөн тэнд Өмнөд Солонгосын туг өндөрт мандах бөгөөд хилийн нөгөө талд Хойд Солонгосыг туг өрсөлдөхүйц өндөрт мандах аж. Нэг өглөө сэрэхэд Хойд нь тугаа бүр өндөрт өргөөд, маргааш нь Өмнөдийнх нь бүр өндөрт өргөөд, нөгөөдөр нь хойдох нь гэсээр аль аль нь маш өндөрт тугаа өргөдөг болсон юм байх.

Дараагийн очих газар Дорасан өртөө байлаа. Уг өртөөг Өмнөд Солонгосын сүүлийн өртөө биш Хойд Солонгос хүртэлх эхний өртөө хэмээн билэгдэн ярих аж. Цоо шинэ уг өртөө ашиглагдахад бэлэн бөгөөд бид паспортан дээрээ уг өртөөгөөр гарч орсон хэмээх тамга даруулцгаав. Пхеньян гэсэн шатаар бууж өгсөн платформ дээр гарч ирэх бөгөөд зам нь шив шинээрээ. Хоёр Солонгос нэгдвэл уг замаар төмөр замын тээвэр эхлэх бөгөөд Монголын хувьд тун ашигтай, бид Сөүл уруу галт тэргээр явах бололцоотой болохыг хөтөч сонирхуулан ярилаа. За нэг иймэрхүү аялал болсон бөгөөд зарим нэг зураг тависныг сонирхож хараарай. Тэр нүүгэлтэн цэнхэртээд байгаа нь би. Бас бус газар байдаг боловч орж болдоггүй гэх мэт шалтгаанаар үзүүлээгүй юм шиг байна лээ. Энэ брэйк бүжгийн видеон дээрх газар бол хэлэлцээр хийдэг газар бөгөөд ширээ нь хилийн наана цаана хоёр талд байдаг гэсэн. Бас Өмнөд Солонгос Хойд Солонгост эдийн засгийн тусллалцаа ихээр үзүүлдэг уг бүсэд ойрхон үйлдвэр ч бариснаа яриж байна лээ. Бас төмөр зам тавьсан энэ тэр гээд л. Нэг талаасаа пи ар байх л даа. Дараагийн удаа Н Цамхаг, Хааны ордон гэх зэрэг газраар очсон мөн Солонгос айлд орсон зэргээ хуучилнаа.


DMZ

It has already been over fifty years since the Korean War. Today Demilitarized Zone (DMZ), situated along the borderline between North and South Korea, symbolizes both war and peace. I had a chance to enjoy an interesting tour to this site during my training course in Seoul last November.

On a bridge very close to this zone some soldiers came into our bus and checked our passports, and our guide was telling us again and again that many tourists actually believed that they were entering North Korean territory by this pass control and we in fact were still in South Korea.

It was a morning with deep fogs. Our classmates from hot countries (majority of them were from very warm places, in contrast to even colder mongolian climate) started taking pictures and posing next to a symbolic monument for unification of Korea, while shaking in cold temperature. Our friend from Bangladesh, as usual in his suits and tie without any coat, bought a warm hat, scarf and globes and looked rather amusing. The monument resembles a sphere broken to two pieces, each piece with caved images of each country’s map, so that it can make a whole sphere together. Also there are statues of people pushing the half spheres from both sides symbolizing the unification dream of Korean people. The symbolic ideology of the monument seemed to be outstanding.

The 3rd tunnel. This tunnel was dug in 1970s by North Korea with military infiltration purpose. This tunnel is 1635m long and dug over 70m deep underground. There have been four such tunnels found in total. In the beginning some peasants heard explosion noises underground and South Korea started looking for tunnels. They drilled holes and put some long tubes in and filled them with water. When an explosion caused water to burst back up to surface, they found the tunnels. We used some mining type of wagons to go down, then we walked for some 300 or 400 meters and reached the first barricade. Behind the barricade there are mines to protect against possible infiltration. There are three such barricades. An interesting fact is that when South Korea declared that they found North Korean made tunnels, the latter actually had guts to claim that it was South Korea, who actually was the creator of the tunnels. The tunnel was able to allow passage to thousands of soldiers; it proved actually my friend note that Kim Il Sung actually preferred unexpected military attacks to nuclear weapons strategically. It was located only 50km from Seoul, hence one can imagine how devastating such an attack could have been.

We went to Dora Observatory afterward. We tried to look at the DMZ and North Korea through telephoto lenses, but it was no use due to fogs. There is actually a village in DMZ, called Freedom village, where only some 250 people live. They do not pay taxes and military service is not mandatory for them. Also there were North and South Korean flags raised very high, as one morning North Korea raised its flag higher. Next morning South Korea raised its flag even higher, and so on. In the end, two flags were hanging very high.

Next site was Dorasan station, the first station to North Korea, not the last station from South Korea. This brand new station is already ready for some transportation. We got our passports stamped as if we went in and out. The destination was Pyeongyang as we went up down stairs. The rail track was brand new. Our guide mentioned that the unification of Korea would mean railway routes to overseas; one of them was through Mongolia, which would be very good for us, as we can travel to Seoul by train. Please take a look the photos; the big blue creature is me. There were some other places, which are not open to public. As shown in the break dance video below, there is agreement facility, where agreement table is actually divided by the border line. Also, people mentioned that South Korea was helping North Korea by building a factory in DMZ and constructing railway for them. It seemed to be some kind of PR. Next time I will tell you about our visit to N Tower, Royal Palace and more interestingly a Korean family.