Вешенскийн бослого
Posted by bbatzorig on Monday, February 08, 2010 with 8 comments
Дөлгөөн Дон дээр Шолоховын дүрсэлсэн Вешенскийн бослогын тухай хэдэн мөр бичье гэж бодлоо. Ихэнх уншигчид уг зохиолын драм, хайр дурлалд илүү анхаарал тавьдаг байж мэднэ, гэхдээ л түүхийн хувьд бас маш их сонирхолтой санагддаг. 1918 оны эцсээр Воронежийн губернд улаантантай байлдаж байсан Доны армийн фронт бут цохигдон Вешенск, Казанск, Мигулинскийн казак хороод большевикуудад бууж өгөн улаан арми Доны нутагт нэвтрэн орж иржээ. 12 сард орж ирсэн улаан арми эхэн үед ямар нэгэн асуудал үүсгээгүй боловч уг нутгуудад Зөвлөлт засаг хөл дээрээ тогтмогц аллага, хядлага эхэлжээ. Большевикуудын отрядууд казакуудыг олноор нь баривчилж сууринд аваачиж ямар өршөөлгүйгээр буудаж алж эхэлсэн байна. Буудахын өмнө өөрсдөөр нь нүх ухуулаад тэнд нь буудаж алан булдаг байсныг хүмүүс дурсан ярьсан байдаг. Гүехэн ухдаг байсан тул золбин ноход хүүрийг нь иддэг байж. Казакууд олноор большевикуудыг дургүйцэн хоорондоо "Большевикуудыг ийм хүний үнэргүй нохдууд гэдгийг хэн мэдлээ. Пролетариудын төлөө тэмцэж буй хүн шиг л хүмүүс гэж бодоод л бууж өгсөн юм сан." хэмээн ярилцах болжээ.
Улаантны дарангуйллын харгислал улам ихэссээр анх ганц нэгээр буудаж байсан бол яваандаа 30, 40-өөр нь буудах болж. Ялангуяа боловсролтой, оюунлаг хүмүүсийг сонгох болсон нь бас л учиртай байсан болов уу. Офицеруудын хувьд тэдний ихэнх нь Доны армийн хамтаар ухарсан байжээ. Казакууд босохыг эрмэлзэж байсан ч эхэн үед айн болгоомжилж байснаа эцэст нь бослого дэлбэрэн гарч большевикуудад цохилт өгсөн байна. Офицерүүд байгаагүй тул бослогыг бага дарга нар, бага тушаалын офицерүүд удирдаж байв. Бослогын ерөнхий командлагч нь залуу хорунжий Павел Кудинов байсан ба түүний баруун гар нь Григорий Мелеховын прототип болох дэд есаул Харлампий Ермаков байсан ба босогчдын 1-р девизийг удирдаж байжээ.
Бослого эхэн үедээ партизаны дайн явуулж босогчдын ихэнх нь казак морин цэргүүд байсан тул хөдөлгөөн сайтай байж нэлээн амжилттай тулалдсан боловч удалгүй улаан арми бослогыг дарахаар өмнөд фронтоос бодитой хүч илгээсний дараа байна. Казакууд сум, зэвсэг хэрэгслийн нөөцгүй тул амжилттай тулалдааны үед олзолсон сум зэвсгээ ашиглан байлдаж байсан ба Доны армийн талаар мэдээлэлгүй байжээ. Харин 1919 оны 4 сарын эхээр Доны армиас онгоцоор ирж холбоо тогтоосон ба Дон руу сум зөөх болсон байна. Босогчид яваандаа улаан армийн давуу хүчинд дийлдэн Дон гатлан хориглож байсан ба байдал тун хүнд болсон уг үед Доны армийн генерал Секретовын морин девиз фронт сэтлэн орж ирэн босогчидтой нийлэн улаантныг бут цохин хөөж Воронежийн чиглэлээр давшжээ. Улмаар босогчдын армийг Доны армид нийлүүлсэн байна. Хэдий олон казакууд Доны армид дургүй байсан, өмнө нь улаан армид талтай байсан хэдий ч улаантны террор, харгислалыг үзэж мэдэрсний дараагаар Деникиний (Сайн дурын армийн) захиргааг илүүд үзэхээс өөр аргагүй байсан гэдэг. Тун удалгүй 1920 оны эхээр Доны болон Сайн дурын армиуд улаантанд цохигдон ялагдсан байна.
Ермаков улаантны талд орж Орос Польшийн дайнд байлдаж байсан ба 1927 онд хувьсгалын эсэргүү хэмээн цаазаар авахуулсан байна. Түүний тухай би өмнө нэг бичлэгтээ дурдаж байсан юм байна. Кудинов цагаачилж яваад Болгарт Дөлгөөн Доныг уншаад "Читал я <Тихий Дон> взахлеб, рыдал-горевал над ним и радовался - до чего же красиво и влюбленно все описано, и страдал-казнился - до чего же полынно горька правда о нашем восстании" гэжээ. 1945 онд Болгарт баривчлагдан Сибирьт дараа нь Туркменд цөлөгдөж ял эдлээд 1955 онд суллагдсан байна. Улмаар нутагдаа үлдэхийг хүссэн боловч зөвшөөрөл авч чадалгүй хоёр дахь эх орон Болгар руугаа буцжээ.

Categories: Түүх
8 comments:
Goy bolj. Chi tuuhch baival ih amjiltad hureh baij dee. Neg tiim erdemten sudlaach ch yum uu.
Batzorigoo, sonirholtoi sedveer bichsend bayar hyrgey. Mongoliin tsergyyd 800 garui jiliin tertee Orosiin negen jijig tosgonoor dairch unguruhduu neg ih "Mushgia" goliin ereg bairlah tosgoniig ter goliinh ni baidlaas yyden Mushgia gej nerlesen ni tsag hugatsaanii yavtsad "Moscow" bolson tuhai taamag yaria baidag shig Mongolchuud Poland-g herhen ezelsen talaar bichvel ih sonirholtoi boloh yum shig sanagdaj bna. Yalanguya Poland-d symiin honhiig tsohij baihdaa yagaad 20-30 second pause avdag bolson tuhai tyyh chinii blog-g unshdag hymyyst mash sonirholtoi baina gedeg ergelzehgyi bna. Ene talaar sudlagdsan tyyhiin material her elbeg baidgiig medehgyi yum. Gehdee chamd bichih talent baidag bolohoor chinii bichseniig bol amtarhan unshina shyy.
Legnica-iin edergedeh tulaan tuhai bol bichij baigaad hayasan draft baigaa. Neg zavandaa duusgaval tavinaa. Enenii hajuugaar parallel tulaan buyu Mohi golin tulaanii tuhai bichne gej bodoj baigaa. Unshaad baival yanz yanziin tuuh barimt taamaglal oldono l doo. Olon yum uzej iluu nuhatstai yum hiihgui bol bas boldoggui neg uchir bna. Humuus daraa ni zagnaad bdag
Өнөөдрийг хүртэл энэ мундаг блогийн хаагуур нь зөрсөн бүсгүй вэ би.../дуулсаар гарч одов/
Thanks!
Dajgui boljee. Grigorii Melehov-iin dur hen negen bodit hunii dur mon uu? Esvel tsever uran zohioliin dur yum bolov uu? Bas Mihail Sholohoviig ene romaniig bicheegui harin Don-ii armiin neg officer bichsen gesen shum baidag ter talaar bicheech ho. Amjilt
@anonym ene talaar bi deer bichij baisan. orj uzeerei. http://bbatzorig.blogspot.com/2008/12/blog-post.html
Post a Comment