Барс танкны талаар товчхон
Posted by bbatzorig on Tuesday, April 03, 2007 with 11 comments
2-р дайны үеийн хамгийн хүчирхэг зэвсэг юу вэ гэсэн асуултад ихэнх хүмүүс Барс танк гэж хариулах байх. Энэ нь уг танк тухайн үедээ эсрэг талынхандаа айдас төрүүлж чаддаг байсантай холбоотой байх. Уг танкны давуу талууд нь хуяг маш сайн, бууны хүч маш өндөр зэрэг үзүүлэлтүүд байжээ. Өөрөөр хэлбэл уг хүнд танкийг устгахад маш төвөгтэй, олон тохиолдолд эсрэг талынхан нь барс танкнаас зугтах, эсвэл олноороо бүлэглэж устгах тактик хэрэглэдэг байж. Урд талын хуяг нь маш бөх тул хэр баргийн танкууд урдаас нь довтоод устгаж дөнгөхгүй. Иймд нэг танкаар барсын анхаарлыг татаад бусад танкнууд нь хажуугаас довтлох стратеги хэрэглэвэл илүү үр дүнтэй байжээ. Барс танктай түүний сул талууд болох хурд, маневр муу, цөөн тоотой байдаг зэргийн ашиглан үзэлцэхгүй бол маш олон танк ч нийлээд дйилдэггүй жишээ дайны үед олон тохиолдож байжээ. Нэг барс танк Курскийн дэргэд 22 Т-34 устгасан, мөн өөр газар 15 шерман танк нэг тулалдаанд устгачихсан тохиолдлууд байжээ. Барс танк 2 км хүртэл хол зайнаас тухайн үеийн ихэнх танкуудыг устгачихаж чаддаг байж. Гэтэл зөвлөлтийн алдарт Т-34 барсын урдаас нь бол бараг тулгаж буудаад ч дийлдэггүй. 500м хүртэлх зайнд харин хажуугаас устгах боломжтой. Сүүлд сайжруулсан Т-34-85 харин 1 км хүртэл зайнаас урдаас устгаж чаддаг болжээ. М4 шерманы хувьд ч ялгаагүй урдаас нь яаж буудаад чадахгүй, хажуугаас 500м дотроос нэвт буудаж боломжтой. 1944 онд гарч ирсэн зөвлөлтийн IS-2 танк харин барс танкийг холоос устгаж чадах хүчирхэн 122мм-ийн буутай байсан байна. Дээрх бөөн устгах боломжтой зайнуудаас харахад ямар дүгнэлт гаргаж болж байна вэ гэхээр эсрэг талын танкнууд түүнийг устгахын тулд их ойртох шаардлагатай бол барс танк холоос өөрт нь ямар ч аюулгүй газраас сайхан буудаад буудаад устгаад байсан бололтой юм. Өөр нэг барс устгах арга бол маневрээр давуугаа ашиглан ар талаас нь довтлох юм. Барсын хуяг ар талдаа нимгэн тул энэ нь устгах магадлалыг их өндөр болгодог байсан.
Гэтэл дайнд герман ялагдсан, барс танкнууд будаа болсон. Яагаад ийм хүчирхэг зэвсэгтэй байсан нь хангалттай тус болж чадаагүй юм бол? Энэнд хэд хэдэн шалтгаан байдаг бололтой. Юуны өмнө барс маш үнэтэй танк, түүнийг хийх мөнгөөр өрсөлдөгч нар нь бараг л 10 танк хийчихдэг байсан. Энд Т-34-ийн давуу талууд гарч ирнэ. Уг танкийг маш олноор нь хурдан хямд үйлдвэрлэж байсан. Зэвсгийн чадлын хувьд тун муугүй. Т-34-85 бол барс урдаас нь буудаад устгачих чадвартай. Хуяг мэдээж барсад хүрэхгүй ч бас ч тйим муу биш. Дээр нь хурд, маневр сайтай. Ингээд ирэхээр бүх талууд нь жигдхэн сайн хөгжсөн универсаль танк тул эцсийн дүнд германы мундаг танкнуудыг бут ниргэчихсэн бололтой юм. Дээр нэг Дисковери сувгаар топ 10 танк нэвтрүүлэг гарч билээ. Мэдээж үзүүлэлтээрээ бол орчин үеийн танкнууд сайн нь тодорхой. Гэхдээ тухайн үеийн юм тухайн үедээ ямар байж вэ гэдгээр шалгаруулсан байна лээ. Барс танк ч тэгвэл хамгийн мундаг нь байх даа ухааны юм бодож суутал 3 дээр нь гараад ирсэн. Үйлдвэрлэхэд удаан үнэтэй гэдэг нь хойш нь чирсэн байна. 2-т америкийн орчин үеийн танк орно билээ. Топ танк нь юу гээч. Бараг таасан байхаа даа. Мэдээж барс биш бол Т-34 л байж таараа.
11 comments:
За ёстой гоё сэдэв гаргасан байна. Хайнз Гудерианы Панзер Удирдагчийг уншиж байхад л лаг санагдаж байсан энэ танкийг хийхээсээ илүү шумбагч онгоц, тийрэлтэт онгоцонд их мөнгө зарсан Гитлерийн алдаа юм даа. Үр дүнг нь ч бид мэднэ. Одоо М1, Леопард 2-н алийг нь нэгт оруулах вэ? Зэвсгийн шинжээчид бол М1 гэдэг юм, дайнд орчихсон, battle proven технологи гээд. Уг нь технологийн хувьд Герман гэхээр ойлгомжтой доо
Discovery лав M1-ийг 2-т оруулсан байна лээ. Тэгэхээр тухайн цаг үеийн факторуудыг тооцохгүй бол М1 хамгийн лаг танк юм болов уу даа. Машины хувьд ч жинхэнэ супер машин, дээр нь чиний хэлснээр практикт шалгагдчихсан.
юун танк? та өөрөө танк :D
2-р дайны үеийн танк ярьж байнаа. Би танк гэж үү? Би ч барс танк л даа
Танкийн эрин үе өнгөрсөн гэдгийг Цөлийн шуурга 1,2-т тодоор харуулсан. Апаче, томахавк, Миг, Раптор гээд гоё сэдвүүдээр бичээч ;) Би ч бас монголын зэвсэгт хүчинтэй холбож бичих санаатай байна.
Зөвлөлтийн хуягт техник тооны давамгайллаар ихэнх тулалдаанд ялалт байгуулж байсан гэж зөвлөлтийн нэг генерал дурдатгалдаа бичиж байсан, энэ нь ч үнэн болов уу.Жишээ нь 1941 онд хаврын кампани эхлэхэд Вермахтын panzer division-ууд зөвхөн Т1, Т2 гэсэн аль 1936 оны техникийг ашиглаж байсан.Тэгсэн хэрнээ оросуудад Т-34-76 танкууд 1206 ширхэг байж байсан гэж байгаа.Т-34-ийг 1940 онд армид хүлээж авсан.Барс буюу Т-4-үүд анхан үедээ сүйрүүлж байсан нь үнэн, гэхдээ түүний дараах загвар Т-5 Panter гэсэн техникүүд олноор фронтын шугамд гарч ирснээр зөвлөлтүүд Т-34-86-г шинэчлэн гаргасан.Харин танкийн эрин үе өнгөрсөн гэдэгт санал нийлэхгүй байна.Үгүй бол юу боллоо гэж оросууд Т-95-ыг хийхэв.Сайжруулсан Т-90-үүд байж л байгаа шүү дээ. Энэтхэгүүд ч гэсэн түүнийг нь дуртай нь аргагүй худалдаж авч байгаа.Харин М1-ийн хувьд Иракийн хоцрогдсон Т-55, Т-60-уудтай тулалдаад л шилдэг техник болох нь юу л бол.Гэхдээ нөгөө талаас НАТО-гийн бүх хуягт танкийн техник М1-ээс бүрддэг нь ч үнэн.
Танкыг US лав цаашид хийхгүй гэсэн байр суурьтай байгаа гэсэн. түүний оронд катюша шиг босоо чиглэлд байрласан олон буу бүхий хуягт хэрэгсэл хэрэглье гэж яриад л experiment хийж явна лээ. Цөмийн шумбагч, Томахавк шиг. Нэг дор 12 байг хянах чадвартай газар-газар, газар-агаар пуужингуудтай.
Цөлийн шуургын үед ч тэр, одоо ч тэр. Апаче, А-10, F-15,16,18,22 бүгд л танкийг түүж өгнө шүү дээ :)
М1 нэг их сайн биш гэдгээ Америкчууд хэлдэг, ганц дайнд орсон гэж хэлж болох орчин үеийн танк болохоор л шилдэг гэж явдаг юм билээ.
M1 tanknii tsoriin gants sul tal ni ashiglaltiin yavts dahi undur urtug. 1 mil gazar yavahad 8n pound (~4kg) selbeg heregleh heregtei, ijil angilaliin tanknuudiin hajuud 2 dahin ih shatahuun heregledeg, 1 tsag ajillahiin tuld 8 tsagiin zasvar uilchilgee shaarddag geh met.
Ternees delhii deerhi tsorin gants Turbo-fan hudulguurtei tank shuu dee. ene turliin hudulguuruud ijil chadaltai diesel hudulguuruudiig bodvol huchirheg, avsaarhan, naidvartai ajillagaatai bdag.
busad davuu taliig ni durdahaa bailaa.
Wikipedia bolon National Geographic Channel.s avlaa.
aa latin useg hereglesend soorii shuu.
М1 Абрамс ганцаараа турбо хөдөлгүүртэй биш шүү дээ. Оросын Т-80, Израилийн Меркава,Францын Леклерк нар бүгд л адилхан.Уг хөдөлгүүр дизельтэй харьцуулхад хүчтэй ч шатахуун голдог, агаар цэвэр байх шаардлагатай гэх мэт дутагдалууд бий.Цаашид энэ сэдвээр үргэлжлүүлэх сонирхолтой хүн байвал их хэмжээний материалууд бий шүү
Bars tank bas shatahuun ih heregledeg yum gesen. ter tom nuhser huyag tumuriig chirch yavah gj hammag benzin shataaj duusgadag gesen. ter ueiin hudulguuruud ch ugaasaa bolhi bsan bh. German uls yalagdsan 1 tom shaltgaan bol shatahuun gedeg yum bn lee
Зөвхөн танк дайны явцыг өөрчилдөг бол юм мөн ч амархан байх нь ээ. Хамаг сүүлийн үеийн зэвсгийг Герман нэвтрүүлдэг, тэр ч байтугай тийрэлтэт онгоцыг хүртэл энэ дайнд оруулж чадсан. Гэхдээ дайнд зөвхөн зэвсэг, генералууд нөлөөлдөггүй, харин төмөр болон шатах тослох материал, хүний нөөц, эдийн засаг, стратеги гол үүрэг гүйцэтгэдэг юм даа. Барс шиг тухайн үеийн хит зэвсгүүд зөндөө л бий,
Post a Comment