Барс танкны талаар товчхон

Posted by bbatzorig on Tuesday, April 03, 2007 with 11 comments
2-р дайны үеийн хамгийн хүчирхэг зэвсэг юу вэ гэсэн асуултад ихэнх хүмүүс Барс танк гэж хариулах байх. Энэ нь уг танк тухайн үедээ эсрэг талынхандаа айдас төрүүлж чаддаг байсантай холбоотой байх. Уг танкны давуу талууд нь хуяг маш сайн, бууны хүч маш өндөр зэрэг үзүүлэлтүүд байжээ. Өөрөөр хэлбэл уг хүнд танкийг устгахад маш төвөгтэй, олон тохиолдолд эсрэг талынхан нь барс танкнаас зугтах, эсвэл олноороо бүлэглэж устгах тактик хэрэглэдэг байж. Урд талын хуяг нь маш бөх тул хэр баргийн танкууд урдаас нь довтоод устгаж дөнгөхгүй. Иймд нэг танкаар барсын анхаарлыг татаад бусад танкнууд нь хажуугаас довтлох стратеги хэрэглэвэл илүү үр дүнтэй байжээ. Барс танктай түүний сул талууд болох хурд, маневр муу, цөөн тоотой байдаг зэргийн ашиглан үзэлцэхгүй бол маш олон танк ч нийлээд дйилдэггүй жишээ дайны үед олон тохиолдож байжээ. Нэг барс танк Курскийн дэргэд 22 Т-34 устгасан, мөн өөр газар 15 шерман танк нэг тулалдаанд устгачихсан тохиолдлууд байжээ. Барс танк 2 км хүртэл хол зайнаас тухайн үеийн ихэнх танкуудыг устгачихаж чаддаг байж. Гэтэл зөвлөлтийн алдарт Т-34 барсын урдаас нь бол бараг тулгаж буудаад ч дийлдэггүй. 500м хүртэлх зайнд харин хажуугаас устгах боломжтой. Сүүлд сайжруулсан Т-34-85 харин 1 км хүртэл зайнаас урдаас устгаж чаддаг болжээ. М4 шерманы хувьд ч ялгаагүй урдаас нь яаж буудаад чадахгүй, хажуугаас 500м дотроос нэвт буудаж боломжтой. 1944 онд гарч ирсэн зөвлөлтийн IS-2 танк харин барс танкийг холоос устгаж чадах хүчирхэн 122мм-ийн буутай байсан байна. Дээрх бөөн устгах боломжтой зайнуудаас харахад ямар дүгнэлт гаргаж болж байна вэ гэхээр эсрэг талын танкнууд түүнийг устгахын тулд их ойртох шаардлагатай бол барс танк холоос өөрт нь ямар ч аюулгүй газраас сайхан буудаад буудаад устгаад байсан бололтой юм. Өөр нэг барс устгах арга бол маневрээр давуугаа ашиглан ар талаас нь довтлох юм. Барсын хуяг ар талдаа нимгэн тул энэ нь устгах магадлалыг их өндөр болгодог байсан.
Гэтэл дайнд герман ялагдсан, барс танкнууд будаа болсон. Яагаад ийм хүчирхэг зэвсэгтэй байсан нь хангалттай тус болж чадаагүй юм бол? Энэнд хэд хэдэн шалтгаан байдаг бололтой. Юуны өмнө барс маш үнэтэй танк, түүнийг хийх мөнгөөр өрсөлдөгч нар нь бараг л 10 танк хийчихдэг байсан. Энд Т-34-ийн давуу талууд гарч ирнэ. Уг танкийг маш олноор нь хурдан хямд үйлдвэрлэж байсан. Зэвсгийн чадлын хувьд тун муугүй. Т-34-85 бол барс урдаас нь буудаад устгачих чадвартай. Хуяг мэдээж барсад хүрэхгүй ч бас ч тйим муу биш. Дээр нь хурд, маневр сайтай. Ингээд ирэхээр бүх талууд нь жигдхэн сайн хөгжсөн универсаль танк тул эцсийн дүнд германы мундаг танкнуудыг бут ниргэчихсэн бололтой юм. Дээр нэг Дисковери сувгаар топ 10 танк нэвтрүүлэг гарч билээ. Мэдээж үзүүлэлтээрээ бол орчин үеийн танкнууд сайн нь тодорхой. Гэхдээ тухайн үеийн юм тухайн үедээ ямар байж вэ гэдгээр шалгаруулсан байна лээ. Барс танк ч тэгвэл хамгийн мундаг нь байх даа ухааны юм бодож суутал 3 дээр нь гараад ирсэн. Үйлдвэрлэхэд удаан үнэтэй гэдэг нь хойш нь чирсэн байна. 2-т америкийн орчин үеийн танк орно билээ. Топ танк нь юу гээч. Бараг таасан байхаа даа. Мэдээж барс биш бол Т-34 л байж таараа.