Улааныхан ба шарынхан
Posted by bbatzorig on Saturday, September 15, 2007 with 9 comments
Цогт тайж хэмээх 1945 онд хийсэн киногоор бид түүнийг бид үндэсний баатар гэж үздэг бол харин Гүш хааныг дайсан этгээд гэж ойлгодог. Цогтын хувьд гэвэл тэрээр Цахарын Лигдэн хааныг дэмжсэн халхын цөөн ноёдын нэг байсан бөгөөд хүчирхэгжиж буй манжуудтай амжилт муутай дайтсаныхаа дараа Хөх нуурын зүг явж байсан Лигдэнд нийлэхээр явсан боловч сүүлийн хаантан маань 1634 онд нас барж улмаар Лигдэнгийн хүү Нурхаачийн хүү Хуан Тайжид дагаар орон өвөр монгол манжийн эрхшээлд орсон байна. Хөх нуурын орчим амжилттай цэргийн үйл ажиллагаа явуулсан Цогт тайж хүчирхэгжиж цэргийн тоо нь 40 мянга хүрсэн гэсэн барагцаа байдаг. Мөн энэ үеэр Ойрдын Хошуутын Гүш хаан цэргийн хувьд хүчирхэг байсан бөгөөд Түвдэд улааны ба шарын урсгалуудыг хоорондын тэмцэлд ороцох болсон байна. Гүш хаан 5-р Далай ламын толгойлсон шарынхныг дэмжсэн бол харин Цогт тайж улааныхныг дэмжин тэдний хооронд 1637 онд Хөх нуурын хойд эрэг орчим тулалдаан болжээ. Энэ үймээнд манжуудын оролцоо хэр их байсныг мэдэхгүй юм гэхдээ шуудхан харахад бол Монголын хоёр том феодал шашны зөрчлийн улмаас хоорондоо тулалдсан гэж харагдаад байгаа юм. Цогт тайж үхэвч Монгол улс мөнх гэдэг үг бол уг тулалдааны утга учиртай бас ч тийм их шууд холбоотой биш шиг. Шар ба улааны алийг нь Монгол гэлтэй билээ дээ. Кинонд Далай лам жоохон хүүхдээр гардаг бол тэрээр уг тулалдааны үед 20 настай байсан байна. Уг Далай лам хүчтэй удирдагч гэдгээрээ алдартай байсан бөгөөд манж хятадуудтай ихээхэн амжилттай дипломат бодлого явуулж чадсан гэдэг. Үхсэн хойно нь 15 жил үхлийг нь нууцалсан гэх бөгөөд энэ хооронд нас балчир 6-р Далай лам эрийн цээнд хүрсэн боловч хэтэрхий дампуу, зугаа цэнгэл хөөсөн завхай зайдан ямар ч чадваргүй нэгэн байсан гэдэг. Агуу их Ришильегийн дараа тагдгар Мазарини гарч ирсэн мэт гэж хэлж болох юм. Тэр 1637 оны тулалдааны талаар гэвэл оюутан байхад түүхийн хичээл дээр Цогт тайж хүчний илт давуу байдалтай мөртлөө бут цохигдчихсон гэж заалгаж байсан юм байна. Цогт ялсан бол улааны шашин хүчээ авч Далай ламууд байхгүй болчих ч байсан юм билүү. Тэр үед шарын шашныхан Гүш хаантай нийлж түүний цэргийн хүчээр Цангийн хунтайж, улааны том ламтан Дорж нарыг бут цохин төв Түвдийг эзлэн ноёрхлоо тогтоон улааны шашныг хавчин шарын болгох үйл ажиллагаа явуулж байсан байна. Энд нөгөө Түвд Монголын алдартай Priest ба Patron хэмээх харилцааны сонгодог жишээ харагдах аж. Гүш хаан Далай ламыг Түвдийн буддын шашны тэргүүн болгосон бол Далай лам түүнд Гүш хэмээх цолыг олгосон гэдэг. Гүш хааны уг нэр нь Төрбайх гэдэг байсан. Дэлхийн түүхээс харахад шашин гэдэг зүйл маш олон дайн түйвээний үндэс байсан гэж харагдах бөгөөд нөгөө хорхой шавьжийг үл хөндөх шарын шашин маань хүртэл дайн дажин хийдэг байсан байна шүү.
Зурган дээр 5-р Далай лам.
Зурган дээр 5-р Далай лам.
9 comments:
Энэ үеийн Монголын түүх их гунигтай юмаа. Ялангуяа хоорондоо алалдаж байгаа нь. Үүнээс цаашаа Чахундорж, Занабазар, Галдан гээд л, түүхийн шоглоом гэхүү, эсвэл бидний түүхэн дэх хар толбо гэж үзхүү. Нүүдэлчдийн хамаг гунигийн дуу энэ үед, мөн үүнээс хойшхи Манжийн эрхшээлд байсан үед төрсөн байхаа.
Уул нь шарын шашныг анх дэлгэрүүлсэн Зонховын хийсэн шинэчлэлүүд дажгүй л юм билээ. Гэтэл хамгийн догматик биш байдлаар тодорхойлсон шарын шашин, эцэстээ Зонховын бодож байснаас тэс ондоо, хамгийн догматик шашин боллоо гэж Баабар номон дээрээ тун онож хэлсэн байсан.
What about Arslan Taij?
Монгол ноёдын хагарал Монголд дандаа л муу үр дагавар авчирдаг байсан. Хэдэн түвдийн төлөө хоорондоо хүртэл алалцсан байгаа юм даа.
Арслан тайжийн тухай түүхийн тодорхой баримт сонсож байгаагүй юм байна. Ер нь бол Цогт тайж кино бол уран сайхны кино гэдгийг мартаж болохгүй. Олон алдаа бий. Жишээ нь соёмботой туг гардаг, харин соёмбо үсгийг Цогтоос бүр сүүлд Өндөо гэгээн зохиосон гэж нэгэн хүн дудрсан байхыг уншиж байсан юм байна.
Neeree mongol hun bolj tursnii huvid mongoliin tuuh meddeg baihgui bol...10jild her yum zaadag baisan bilee?Bi ch surguulid uzsenee hooltoigoo holiod hob bolgoson baina...Internom-d *Chingis Khaan*gedeg tsuvral comic harsan.Ter yamarshuu bol?
Тэр комикс сургуулийн бага дунд насны хүүхдүүдэд бол зүгээр
Цогт тайжийн хүү Арслан тайж гэж байсан байна. Түүнийг 10000 цэрэг дагуулаад шарын шашныг дарахаар Төвдөд очих үед Төрбайх түүнтэй уулзан нөхөрлөж шарын шашны тухай ухуулан таниулахад, Арслан тайж улааны шашныг бус шарын шашныг дэмжин тулалдахаар болсон түүхтэй. Цогт тайж Төрбайхаас давуу хүчтэй байсан гэдэг бол харин үнэн шүү. Төрбайх илүү ухаалаг, чадварлаг жанжин байсан учраас тэр үедээ Төвд, Хөх нуурын орчимдоо хамгийн хүчирхэг нь болсон байдаг.
Арслан тайжийн хувьд яг тэгсэн, эсвэл яг тэгээгүй гэсэн түүхийн баримт миний бодлоор их ховор санагдсан.
Шашин биш Чингисийн тамгыг л олж авах гэж бие биесээ алаад байсан юм биш үү. Галдан бошигт яах аргагүй тамгыг л олох гэж Халх нутгаар түйвээж явсаан. Цахарын Лигдэн хаанд тамга байсан нь үнэн, Манжуудад цахарууд хуурамч тамга хийж өгсөн нь ч үнэн. Тэгээд л бүх Монголчууд бараг тайвнаар Манжуудад дагаар орсон нь ч үнэн шүү дээ.
тамганаас бүх зүйл хамаарна гэж юу байхав дээ. шашиг бол харин том зэвзэг болж чадаж байсан
Post a Comment